"Чингисийн хүүхдүүд" Оскарт өрсөлдөнө


2017-10-13 00:23:17 0 169

“Улаанбаатар олон улсын IX кино наадам"-ын нээлтийн киногоор шалгарсан "Чингисийн хүүхдүүд" уран сайхны кино "Оскар"-т уригдсан тухай таатай мэдээ байна. Тодруулбал, тус кино нь 90 дэх удаагийн Академийн дээд шагнал болох Оскарын гадаад хэл дээрх киноны төрөлд Монгол Улсыг төлөөлөн анх удаа албан ёсоор өрсөлдөх эрх авчээ. 

2018 онд тус төрөлд 92 орны уран бүтээлчид киногоо өрсөлдүүлэх бөгөөд уг наадам 2018 оны гуравдугаар сарын 4-нд болох аж. 
 
Киног бүх насныханд зориулсан бөгөөд найруулагчаар нь  Д.Золбаяр ажиллаж, дүрүүдэд Д.Доржсамбуу, Д.Дорж, Д.Шаравдорж, Б.Батмэнд, Ц.Батнайрамдал, Р.Анхням, Brittany Belt зэрэг жүжигчид тоглосон байна.  Кино нь энэ сарын 11-ээс эхлэн кино театруудаар гарч эхэлжээ.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү