"Single ladies-3"-ын сюрприз


2017-10-13 01:22:20 0 75
Жүжигчин Г.Ундармаагийн "U Film" кино компанийн бүтээл "Single ladies" романтик инээдмийн киноны гуравдугаар анги тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Тодруулбал, энэ сарын 18-нд  үзэгчдийн хүртээл болох юм.

Тус киноны өмнөх ангиуд үзэгчдийг багагүй хөгжөөж, монголчуудын үзэх дуртай кинонуудын нэг яах аргагүй болж чадсан. Тэгвэл жүжигчин Г.Ундармаа, А.Туяа, О.Дөлгөөн нарын "ганц бие бүсгүйчүүдийн хөгжилтэй түүх" хэрхэн үргэлжлэхийг кино театруудын дэлгэцнээс харж болох нь. 
 
Дашрамд дуулгахад, жүжигчин Г.Ундармаа киноны зураг авалтад зориулан захиалгаар иж бүрэн тавилгатай, таван ханатай гэр хийлгэжээ. Тэрбээр гэрээ өрх толгойлсон эмэгтэйд бэлэглэхээр зэхэж байгаа гэнэ.
 
 
Тэрбээр “Итгэлийн танхим” ТББ-ынхаа хүрээнд эмнэлгүүдийн 10 өрөө, хүлээлгийн заал, эмчийн үзлэгийн өрөө, тарианы өрөө, хүүхдийн тоглоомын өрөө, халдвар хамгааллын өрөө, эмч, ажилчдын амралтын өрөө, ариун цэврийн өрөө, хувцасны өрөө, нарийн коридор бүхий нийт 508 мкв талбайг 140 гаруй сая төгрөгөөр засч тохижуулсан билээ. Түүний сайн үйлсийн аян ийнхүү үргэлжилсээр байна.
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү