"Гоёл-2019"-ийн тайзнаа 80 орчим загвар өмсөгч алхана


2018-11-30 15:30:41

Загвар зохион бүтээгчдийн ур ухаан, сэтгэл зүтгэл шингэсэн бүтээлийг олон нийтэд танилцуулах, загвар өмсөгчдийн ур чадварыг сорьдог "Гоёл-2019" наадам өнөөдөр Соёлын төв өргөөнд болох гэж байна. Үндэсний хэмжээний тус наадмыг Монголын дизайнеруудын холбооноос 31 дэх жилдээ зохион байгуулж байна

"Гоёл-2019" наадмын дизайнеруудын урласан шинэ, шилдэг уран бүтээлийг 80 орчим загвар өмсөгчид амилуулахаар төлөвлөжээ.  "Азийн модель" Д.Болормаа,  "Мөнхийн залуу" тодотголтой, топ модель Э.Одгэрэл, загвар өмсөгч Д.Цолмон, Ч.Туяацэцэг, Х.Ундраа, Т.Баярзул, Д.Пүрэвсүрэн, Г.Уранцэцэг, Г.Алимаа, О.Уянга, Ч.Уранбилэг, Э.Сэлэнгэ, Ч.Ундрах, О.Пүрэв-Дулам, С.Ариунбилэг, Х.Бадамгэрэл, Х.Уянга, Т.Халиунаа нарын моделууд өмнө нь тэргүүн байрын эзэд болж байсан билээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү