Өсвөрийн энтрепренеруудын уралдаанд урьж байна


2020-03-11 14:22:25

Global Youth Entrepreneurship Challenge (GYEC) буюу Өсвөрийн Энтрепренеруудын уралдаан нь Японы “Center for Entrepreneurship Development” байгууллага болон Индонезийн “Surya” институтээс зохион байгуулдаг өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээг шинжлэх ухаантай уялдуулан хөгжүүлэх зорилго бүхий олон улсын уралдааны бүртгэл энэ сарын 17-ноор дуусгавар болох тул хүүхэд, залуус та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна. Тус уралдааныг “Хүүхдийг Ивээх Сан”, “Хөгжлийн Шийдэл” ТББ Монгол Улсад 4 дэх жилдээ зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жилээс нийслэлийн Шинжлэх Ухаан, Үйлдвэрлэл, Инновацын Газраас дэмжлэг үзүүлэн хамтарч байна.  

Уралдаанд Улаанбаатар хотын 15-19 насны ахлах ангийн сурагчид оролцох боломжтой. Тэмцээнд 8 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй багаар оролцох бөгөөд багадаа нэг гишүүн нь англи хэлний өндөр мэдлэгтэй байна.

Өсвөрийн Энтрепренеруудын уралдаан сургалт, Нийслэлийн болон Олон улсын түвшний тэмцээн гэсэн 3 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд бүртгүүлж шалгарсан 8 багийн сурагчид дөрвөн удаагийн Энтрепренершип сургалтад үнэ төлбөргүй хамрагдана.
Нийслэлийн түвшний тэмцээн нь Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн 8 багийн дунд зохион байгуулагдах ба шүүгчдийн өмнө танилцуулга хийх юм. Харин 8 багаас шалгарсан 3 баг Олон Улсын тэмцээнд онлайнаар бизнес төлөвлөгөө болон видео илгээж оролцоно.

Бүрдүүлэх материал
- Нэг минут үргэлжлэх “Бидний амьдралыг сайжруулах шинэ санаа” видео хийж, Гүүгэл драйв дээр тавих ба холбоосыг бүртгэлийн хуудсанд оруулах. Видеонд орох зүйлс:
- Багийн танилцуулга-Баг хэдэн гишүүнтэй, аль сургуулийн хэддүгээр ангийн сурагчид болох /COVID 19 карантинтай холбоотойгоор багийн гишүүд цуглаж видео хийхгүй байхыг анхаарна уу/
- Асуудал-Шийдэл-Бүтээгдэхүүний танилцуулга /Нийслэлд тулгамдаж буй нийгмийн асуудлын шийдэл/
- Тэмцээний маягт (Маягтыг https://forms.gle/V5fMdNz6dB3dgTzT6 холбоосоор орж бөглөнө.)

Бүртгэл дууссан өдрөөс хойш эхний шатны дүн энэ сарын 20-нд гарах бөгөөд Энтрепренершип сургалт нь гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 18-ны хооронд явагдана. Улмаар Нийслэлийн хэмжээний тэмцээн дөрөвдүгээр сарын 25-нд зохиогдох бөгөөд шалгарсан оролцогчид Олон улсын тэмцээнд бүртгүүлж, тавдугаар сарын 30-нд тэмцээндээ оролцоно.

Бусад мэдээллийг uyanga.enkhjargal@savethechildren.org хаягаар холбогдон лавлана уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү