Цэнд гүнгийн орчуулсан “Монголын нууц товчоон” тайлбарт эх номын баяр болно


2022-08-15 09:59:08

Монголын нууц товчоон алдарт бүтээл тэрлэгдсэний 782 жилийн ойд зориулж энэ сарын 13-нд Хэрлэнгийн хөдөө арал, Дэлгэрхаан суманд Цэнд гүнгийн орчуулсан “Монголын нууц товчоон” тайлбарт эх номын баяр болно.

Богд хаант Монгол Улсын гадаад яамны дэд сайд Цэнд гүн “Монголын нууц товчоо”-г хятад хэлнээс анхлан хөрвүүлж байсан юм.

Энэхүү алдарт номын баярт ШУА-ийн ­Ерөнхийлөгч Д.Рэгдэл, ОУМСХ Академич С.Чулуун, доктор профессор Г.Билгүүдэй, доктор, дэд профессор Д.Болормаа, Н.Саруул нарын эрдэмтэн судлаачид оролцож илтгэл тавих юм байна.

Мөн өв соёлын үзмэр, номын үзэсгэлэн, “Монголын нууц товчооны газар усны нэр” гэрэл зургийн үзэсгэлэн гарна.

Түүнчлэн айрагны баяр, монгол наадгай, унага тамгалах ёсон, уламжлалт өв соёлыг харуулсан уралдаан тэмцээн зохион байгуулагдаж, галын наадам зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдах юм байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү