Аварга том матрыг анх удаа гэрэл зургийн хальснаа буулгажээ


2023-04-13 10:38:30

Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин Everglades-ийн “Croczilla”-г хэдэн сар ангуучилсны эцэст матрын амыг дуранд буулгажээ. Тэр араатантай нүүр тулан уулзахдаа өөрийгөө ямар “жижигхэн, хүчгүй” болохыг нь ойлгосон гэжээ. Флорида мужид матар ховор байдаг бөгөөд “Кроцилла” нь муждаа хамгийн том матрын тоонд ордог.

Зэрлэг амьтдын гэрэл зурагчин Кимберли Кларк хэдэн сарын турш цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн том матар гэж шуугиж байсан Эверглэдсийн алдарт “Крокзилла”-г хайж байсан ч аз таараагүй. Флоридагийн хамгийн өмнөд захаас хэдхэн милийн зайд орших Nine Mile Pond-ийн ойролцоо нуугдаж байдаг тухай цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчдын түүхийг сонссон.

“Би итгэл найдвараа алдаагүй, гэхдээ Крокзиллатай уулзалгүй олон удаа очсон. Гэтэл Флоридагийн хурц наран дор намгархаг ногоон цөөрмийн дунд “Кроцилла амаа ангайлгаж наранд биеийн температураа зохицуулж байхад нь хараад маш их догдолж, машинаа унтраалгүй, хаалгыг нь хаалгүй үсрэн бууж гэрэл зургийн хальснаа буулгасан гэж ярьжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү