Тусгай үүргийн онгоцоор 165 иргэн эх орондоо ирнэ
2021-01-22 17:45:17

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:00 цагт буух хуваарьтай байна.
Тус онгоцоор 165 иргэн эх орондоо ирнэ. Үүнд
- Жирэмсэн-5
- Бага насны хүүхэдтэй гэр бүл-22
- Эрүүл мэндийн шалтгаантай-12
- Саатуулах байранд байсан-19
- Бусад шалтгаантай 107 иргэн байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих: