Цагдаагийн алба хаагчид Бенз маркыг машиныг ингэж тоногложээ /фото/


2016-06-03 10:25:17 0 2441

Олон нийтийн хамгаалах албаны харьяа цагдаагийн хурандаа Б.Эрдэнэном даргатай Хамгаалалтын нэгдүгээр газар нь Цагдаагийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг гүйцэтгэдэг. Цагдаагийн байгууллагын түүхт 95-н жилийн ойг тохиолдуулан бүтээлч ажлын хүрээнд тус газрын шуурхай зориулалтын Холбооны Бүгд Найрамдах Герман улсад үйлдвэрлэсэн Бенз маркийн автомашиныг хөдөлгөөнт штабын зориулалтаар ашиглах зорилгоор алба хаагчдын сайн санааны хандиваар тоноглож алба хаагч нартаа танилцууллаа. 

13346716 543327389207171 6605806762836781333 n

Уг автомашиныг цагдаагийн байгууллагын хэмжээнд анхдагч, тэргүүн туршлага болохуйц хэмжээнд тоноглохыг зорьсон байна.

13321678 543328072540436 3749994220875769864 n

Одоогийн байдлаар тусгай хэрэгсэл тээвэрлэх ачаа, доторлогоо, тавилга хийж, бүтэн будсаны дээр телехяналтын хэрэгсэл суурилуулан автомашин дээрээ суурилагдаж, түргэн хугацаанд дэлгэгддэг саравч, майхан зэргийг оёулах, нарны зайн хураагуур суурилуулах ажил хийгдэж байгаа юм. 

13310496 543327982540445 6500221590835165999 n

Энэхүү автомашиныг цагдаагийн байгууллагын нийтлэг үүргийг хэрэгжүүлэх, эрүү, хэв журмын нөхцөл байдал хүндэрсэн онцгой нөхцөл бий болсон үед дэг журам сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэх штаб болгон ашиглах юм.

13307287 543327175873859 6839038126477287012 n

Б.Цэцэ

Buzznews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү