Гэмт хэргийн цуглуулга болсон А.Ганбат гэгч гэм зэмгүй эрх чөлөөтэй явсаар байх уу


2016-06-20 10:45:10 2 2514

Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэх заалт Үндсэн хуульд байдаг ч  амьдрал дээр хэрэгжихгүй байгаа нь хачирхалтай. Ийм нэгэн даварсан залилагч этгээдийн тухай энд өгүүлье.

2007 оноос хойш удаа дараа залилангийн гэмт хэрэг үйлдэж байсан боловч шүүхээс нэг ч удаа ял шийтгэл авч байгаагүй Амгаасэдийн Ганбат гэгч этгээд өнөөдөр хүртэл сул чөлөөтэй яван дараа дараагийнхаа хүмүүсийг хохироосоор явна. Түүний хохирогчид гэхэд гарын арван хуруунаас давсан бөгөөд өдгөө хохирлын хэмжээ нь 4 тэрбум хүрээд байгаа юм байна. Оршин суух тодорхой хаяггүй, байнга бусдаас зугтаж явдаг, өөрийгөө энд тэнд хүнтэй танилцуулахдаа прокурор хийж явсан, Н.Энхбаярын хүргэн гэх мэтээр хүмүүсийн итгэлийг олж,   улмаар барьцаа лавшруулан залилангаа хийдэг аргатай.

Уулзаад өнгөрөх төдийд л хүмүүсийг унаж тустал нь хулхидан, их багагүй залилан хийж яваа тэрээр сүүлдээ цагдаагийн байгууллагаар хүртэл тохуурхах болжээ. Цагдаад мэдүүлэг өгөх гэж ирэхдээ сахал үс нааж, худлаа мэдүүлэг өгч чулуу хөөлгөдөг гэнэ.  Хамгийн сүүлд тэрээр иргэн Б.М-ийг урьдчилан зохион байгуулалттайгаар залилсан байна. Анх М-ийн орон сууцыг түрээслэхээр очиж танилцаж байсан залилагч этгээд А.Ганбат нь их л зовлон тоочиж “Би Н.Энхбаярын хүргэн байгаа юм, эхнэр Н.Энхтуяа маань Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа болохоор бидний хөрөнгө мөнгө, орон байрыг минь хүртэл битүүмжилсэн. Эхнэр маань охиноо дагуулаад Скандинавын орнуудаар амьдарч байгаа. Би болохоор энд дансаа нээлгэхийг хүлээгээд байж байна. Бидний хамтын дансанд 4 сая доллар байгаа” гэх мэтчилэнгээр баахан худлаа ярьж, “Дансаа чөлөөлөгдөхөөр мөнгийг чинь өгнө” гэх мэтээр иргэн М-ийг хууран мэхэлсээр зургаан сар байранд нь үнэгүй суужээ. Энэ хооронд тэрээр мөнгөө өгөх нь бүү хэл харин ч М-ийн итгэмтгий байдлыг ашиглан, дараагийн залилангаа төлөвлөж суужээ. Ингээд Ховдод алтны орд газрын лиценз авч өгөх нэрээр түүнээс эхлээд 350 сая төгрөг авч явжээ. Гэтэл лиценз нь гарахгүй удахаар асуухад “Одоохон удахгүй гарна, АМХЭГ-т орон нутгийн зөвшөөрөл нь ирээгүй байна” гэх мэтээр элдэв шалтаг тоочсоор байжээ.

Энэхүү лицензээ ч авч өгөөгүй, мөнгийг нь ч М-д буцаан өгөөгүй атлаа  тэрээр дараагийнхаа залилан руу шуударчээ. А.Ганбат “Булган аймгийн Дашинчилэнд алтны орд газар хямдхан зарах гэж байна, чи тэрийг ав, би уул уурхайн мэргэжлийн хүн юм чинь хөдөө гадаах ажлыг би хариуцъя” хэмээн М-д итгүүлэн тус ордыг эзэмшигч Эрдэнэдалайгаас 500 сая төгрөгөөр авахаар тохиролцож, эхний ээлжинд 200 сая төгрөг өгчээ. Ингээд маргааш нь А.Ганбат үлдэгдэл мөнгийг нь өөрийнхөө данс руу шилжүүлж, уурхайн лицензээ авсан ч М-д биш өөрийнхөө нэр дээр Булган аймгийн Дашинчилэн сум дахь Бүдүүн ухаагийн орд газрыг шилжүүлэн авснаар тэрээр өнөөдөр “Бэрхийн нурамт” ХХК-ийн захирал болж томрох нь тэр Эхлээд А.Ганбат нь сайхан аашилж байснаа, алтны орд газраас нь багагүй хэмжээний алт гарч эхлэнгүүт зангаа хувиргаж “Энэ бол миний уурхай, чиний юм гэж юу байдаг юм, миний ард прокурорууд байдаг, би яасан ч ял авахгүй” хэмээн сагаж эхэлсэн байна.

Ийнхүү М мөнгө ч үгүй, лиценз ч үгүй болж хохирсон бөгөөд жилийн хугацаанд уурхайд нь хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллан нийтдээ 4 тэрбум төгрөг зарцуулсан боловч жилийн дараа гэхэд түүнд нэг ч төгрөгийн ашиг гэж өгсөнгүй. Ингээд арга буюу М хөрөнгө оруулалтаа зогсооно, санхүүгийн зардлаа тооцно гэж хэлсний төлөө духанд нь буу тулган, зодоонч нохдоороо хоёр ч удаа уруулж эрүүл мэндэд нь ноцтойгоор халдсан байна. Нэгэнт түүнийг өөрийг нь залилан луйвардсаныг мэдсэн иргэн М хуулийн байгууллагад ханджээ. Гэтэл Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс А.Ганбатад залилангийн хэргээр эрүү үүсгэн, прокурор руу шилжүүлэхэд тус дүүргийн прокурор Одончимэг гэх бүсгүй иргэний хэргээр шийдвэрлүүлэхээр буцаасан байна. Уг нь энэ бол харахад ч ойлгомжтой, онц их хэмжээний мөнгө төгрөг, эд хөрөнгийг залилан луйвардсан, урьд өмнө ийм хэрэг удаа дараа үйлдэж байсан, тодорхой оршин суух хаяггүй, цаашид ч бусдад хохирол учруулсаар яваа энэ этгээдийг яагаад өнөөг хүртэл сул чөлөөтэй явуулаад байгаад хохирогчид тун их гомдолтой байна.

Иргэн М-ийг 4 тэрбум төгрөгөөр хохироогоод зогсохгүй тэрээр уурхайдаа ажиллаж байсан ажилчдынхаа цалинг 2 дугаар сараас хойш өгөхгүй, цалингаа нэхэхээр хэл амаар доромжилж, суудаг байна. Мөн өмнө нь түүнд мөнгө төгрөг, эд хөрөнгөө алдсан хохирогчид ч түүнийг хайдаг боловч байнгын оршин суух хаяггүй учир олддоггүй байна. Ийм л нэг гэмт хэргийн “набор” болсон этгээдийг хуулийн байгууллага яагаад толгойг нь илээд суугаад байгааг хохирогчид гайхаж сууна. Тэгэхээр түүний ард үнэхээр өөрийнх нь хэлснээр “Прокурорууд хамгаалдаг” эсэхийг Улсын ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан та анхааралдаа авахгүй бол залилангаар гаршсан А.Ганбат нь байгууллагын чинь нэр хүндийг шороотой хутгаад дуусах вий дээ.

Амгаасэдийн Ганбат

А.Ганбатын тэжээдэг зодоонч ноход 10 гаруй хүн хазсан боловч тэрээр нэг ч хүнд эмчилгээний мөнгө төгрөг өгдөггүй

Залилсан мөнгөөрөө зугаалж яваа нь

Golmedee.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

Зочин 2016-06-21 06:14:07-д бичсэн холбогдсон IP хаяг: 121.164.4.29
Pee ene hun gaduur chuluutui yabbal ikh ayultai hun bna Yahaaraa iim hund n huuli uilchlehgui bnaa Estoi neg buduuleg muihar hun bileedee. Hunii munguur baynii durd sain togloj bnashdee
Зочин 2016-06-21 06:09:22-д бичсэн холбогдсон IP хаяг: 121.164.4.29
Zochin