Бүртгэлтэй баримтуудаас 20 сая төгрөгийн нэг, 4 саяын 11 азтан тодорлоо


2016-06-20 11:10:17 1 2422

НӨАТ-ын урамшууллын олгох шинэ журмын дагуу өнөөдрийн сугалааны тохирлыг зөвхөн системд бүртгэлтэй баримтуудын дунд явуулсан билээ. Үндсэн сугалаагаар 54826899 дугаар тодорч 20 сая төгрөгийн нэг азтан, 4 сая төгрөгийн 11 баримт тохирлоо.

Тохиролд тавдугаар сарын 1-31-ний өдрүүдэд худалдан авалтанд ирсэн баримтуудыг оролцуулсан билээ.

Нийт

  • 20 сая төгрөгийн нэг
  • 4 сая төгрөгийн 11
  • 500 мянган төгрөгийн 82
  • 100 мянган төгрөгийн 845
  • 20 мянган төгрөгийн 8307 баримт тохирлоо.

Супер сугалаанд 12803350 дугаар тохирч, азтан тодорсонгүй.

Урамшууллын мөнгийг ажлын 20 хоногт багтаан олгодог билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

zochin 2016-06-21 11:17:31-д бичсэн холбогдсон IP хаяг: 27.123.214.119
odoo hurtel munguu awch chadahgui bn sh de yaj ymar utasaar holbogdoj asuuj lavlah er heleed uguuch