Галаас 5 хүүхдийн амийг аварчээ


2016-06-23 10:22:10 2 1389

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22-р хорооны иргэн Г.Түвшинжаргал  2016 оны 06 дугаар сарын 17-  ны өдөр 15.00 цагийн орчим  тус хороонд оршин суудаг иргэн Ө-ийн гэрээс утаа гарч, гал гарч байгаатай  таарч, гэрт орж галыг унтраасан байна. Гэрт бага насны 5 хүүхэд байжээ. 

Эдгээр хүүхдүүдийг цахилгаан тогоонд боорцог хайрах гэж байхад нь цахилгаан тогооноос гал гарч гэрийн шал болон унь, дээвэр, туурга шатаж гал гарч эхэлсэн байна. Энэ үед Г.Түвшинжаргал таарч хүүхдүүдийн амийг аварч, гэрийг  бүрэн шатахаас өмнө галыг унтраажээ.

Авхаалж самбаа, эрэлхэг зориг гарган  гал унтрааж, 5 хүүхдийн амь насыг авран хамгаалж, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн тус хорооны оршин суугч Г.Түвшинжаргалд нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олноос талархал дэвшүүлж байна. Эцэг, эхчүүд харгалзах хүнгүйгээр  бага насны хүүхдүүдийг орхиж явахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

tuul 2017-06-03 13:32:04-д бичсэн холбогдсон IP хаяг: 202.179.18.222
ene tsahilgaan togoog horiglooch ee boliulah heregtei shde ene togoonoos bolj olon huuhed tulegdsen
Ariunaa 2017-06-03 13:30:00-д бичсэн холбогдсон IP хаяг: 202.179.18.222
Huuhduudiin ami nasiig avarsand bayrtai bna baga nasnii huuhdeer boortsog hiilgene gedeg arai denduu yum aa ymar ih aisan bol ivii dee