Зуслангийн газраа амжиж өмчлөөрэй


2016-06-26 12:08:42 0 755

Нийслэлийн хэмжээнд өмнө нь эзэмшиж байсан зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг 2016 оны 04-р сарын 18-нд албан ёсоор эхлүүслэн. Өмчүүлэх ажлыг цахим хэлбэрээр болон цаасан хэлбэрээр Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд явуулж байна. Чингэлтэй дүүргийн хувьд эзэмшиж байсан газрыг нь өмчлүүлэх боломжтой 200 гаруй материалыг хүлээн авч захирамжийн төсөлд танилцуулахад бэлдэж байгаа бөгөөд 1800 орчим хүсэлтийг цахимаар хүлээн авсанаас 800 иргэний эзэмшлийн зуслангийн газрыг судлаж үзэн боломжтой, боломжгүй гэсэн хариуг өгчээ. Харин Сүхбаатар дүүргийн хувьд өмчлөх боломжтой 210 материалыг цаасаар авч өмчлөлийн шатанд шилжүүлсэн, цахим системээр 3200 хүсэлт ирснээс 2000 гаруйд нь боломжтой, боломжгүй гэсэн хариу өгсөн гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.

Зуслангийн газрын өмчлөл эхэлсэн цагаас хойш нийт ирүүлж байгаа өргөдөл , хүсэлтээс харахад бичиг баримтын зөрчилтэй буюу тухайн эзэмшиж байгаа газрынхаа баталгаажсан хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, газрын төлбөрөө төлөөгүй удсан, орц гарц хаасан гэх мэт зөрчлүүд зонхилж байгаа юм байна.  Дээрхи 2 дүүргийн нэр бүхий 26 амны өмчлөх боломжтой 18 216 нэгж талбар буюу иргэний газрыг өмчлүүлэх ажил ирэх есдүгээр сар хүртэл үргэлжилнэ.

Buzznews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү