Бичлэг, эвлүүлэг хийж нэр дэвшигчдийг шантаажилдаг бүлэглэлийг илрүүлжээ


2016-06-26 12:39:37 1 1231

Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ, ЦЕГ-ын харьяа Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тусгай хэлтэс, ТЕГ-аас хамтарсан хяналт хийж, энэ сарын 25-ны шөнө хуурамч бичлэг, эвлүүлэг хийдэг томоохон бүлэглэлийг илрүүлжээ.

Нэр бүхий иргэд, нэр дэвшигчид, зарим төрийн байгууллагаас гомдол гаргасны дагуу хуулийн байгууллагын ажилтнууд шуурхай ажиллаж шалгасан байна. Ажиллагааны дүнд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс хуурамч бичлэг хийж, нэр дэвшигчдийг шантаажилдаг, сошиал сувгуудаар цацаж нэр хүндэд нь халддаг бүлгийг 10 дугаар хороололд байрладаг нэгэн бичлэгийн студээс илрүүлэн битүүмжлэв. Шалгалтын үеэр нэр бүхий нэр дэвшигчийн эсрэг хуурамч бичлэг эвлүүлж байсан нь илэрч, хуурамч бичлэгээ тараадаг 500 хүнтэй баг бэлтгэсэн байсан мөн тогтоогджээ.

Buzznews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

далайцэрэн 2016-06-26 22:58:56-д бичсэн холбогдсон IP хаяг: 211.193.8.201
Энэ худалаа л байна даа. Үнэхэрийн бодитой л юм бол яагаад нэр,хаягыг нь нууцлав.Нууцлах учир шалтгаан нь бизнесийн нэр хүндэд халдан гэж айв уу? УУЧИЛААРАЙ,энэ бол бүхэл бүтэн кино болчихно.Бас хаанаасаа 500 хүн гаргаад ирэв дээ.Хүн үнэмшимгүй жүжигийн зохиолч хэн болоо.инээд хүрчихлээ байна.