Маргааш- Дэлхийн стандартын өдөр


2017-10-13 01:45:19 0 58
Жил бүрийн 10-р сарын 14-ний өдөр Дэлхийн стандартын өдөр тохиодог. Тэгвэл эл өдрийг угтан өнөөдөр "Стандарт нь хотыг илүү ухаалаг болгоно" сэдэвт семинар Кемпински зочид буудлын "Алтай" танхимд зохион байгуулагдах гэж байна. Стандарт, хэмжил зүйн газар энэхүү арга хэмжээг Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн засаг даргатай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд БНХАУ-ын Стандартчиллын байгууллага /SAC/-ын төлөөлөгчид хүрэлцэн ирнэ.
 
Арга хэмжээний гол зорилго: Эрчим хүчний хангамж, нийтийн тээвэр, бүх нийтийн боловсрол, эрүүлийг хамгаалах үйлчилгээ, хотын ногоон хөгжил, мэдээллийн технологи, нийтийн аж ахуй зэрэг салбарт дэлхийн тэргүүлэх инноваци, туршлагыг нэвтрүүлсэнээр дээд зэргийн аюулгүй байдлыг хангасан, үйлчилгээ бүхий хотыг бий болгох нөхцөл хангагдах нь дамжиггүй.
 
“Ухаалаг хот” хэмээх стандартчиллын гол давуу тал нь хотын бүхий л үйл явцыг бүхэлд нь зарчмын шинэ боломж бүхий нэгдсэн “оюунлаг орон зай” болгон хувиргах явдал юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү