Д.Сарангэрэл: Буруутай хүмүүст хариуцлага тооцно


2018-12-05 14:22:37

ЭХЭМҮТ-д нэгэн жирэмсэн эмэгтэйг хаалга андуурлаа, өөр хаалгаар орж ир хэмээн явуулснаас болж гадаа таксинд хүүхдээ төрүүлсэн явдал өчигдөр сошиалаар нэлээн тархсан. Тэгвэл өнөөдөр салбарын сайд хариуцлага алдсан эмч, эмнэлгийн ажиллагсадад арга хэмжээ авч, хариуцлага тооцно гэдгээ мэдэгдлээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “ЭХЭМҮТ-ийн хүүхдийн тасагт ирсэн жирэмсэн эмэгтэйг төрөх тасаг руу явахыг угтах үйлчилгээний ажилтан зөвлөснөөр замдаа гадаа төрж, эмч мэргэжилтнүүд шуурхай арга хэмжээ авсаны дүнд одоо эх хүүхэд эсэн мэнд, биеийн байдал тогтвортой байна.

Гэхдээ харанхуй шөнө хүйтэнд гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцно. Эх хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахын зэрэгцээ хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэдэг эмч мэргэжилтнүүдийнхээ нэр төрд сэв суулгаж, олныг цочроосон хэрэг гарсан уучлал хүсье. Цаашид салбарын ёсзүйн асуудалд онцгой анхаарч ажиллах болно" гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү