Их хэмжээний архи хууль бусаар хил нэвтрүүлж, худалдаалах гэж байсныг илрүүллээ


2019-06-10 16:03:13

БНХАУ-ын иргэд Монгол Улсын хилээр чанарын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй, стандартын бус 0,5 литрийн савлагаатай 6000 гаруй шил архи хууль бусаар нэвтрүүлжээ.

Ингээд тус хуурамч архиудаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцанд зориулалтын бусаар хадгалж, борлуулах гэж байсныг Тагнуулын ерөнхий газраас илрүүлсэн байна.

Одоогоор Тагнуулын Ерөнхий газраас шалгалтын ажлыг эхлүүлжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү