Хөх хот дахь Ерөнхий консул гэмт хэрэгт холбогдлоо


2019-06-10 17:24:45

Хар тамхи тээвэрлэж яваад баригдсан дипломат төлөөлөгчдийн дуулиан шуугиан намдаагүй байхад дараагийн дипломатчын хэрэг шуугиан тарьж байна. Тодруулбал, Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ гэгч урд хөршид гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл цацагдлаа.

Тэрбээр Монголоос автомашин оруулж хятад иргэдэд дамлан зарж байгаад БНХАУ-ын хууль сахиулах байгууллагын анхааралд өртжээ. Уг нь тэрбээр Хөх хот дахь Ерөнхий консулаар тав дахь жилдээ ажиллаж байгаа аж.

ДТГ-ын дипломат ажилтан, албан хаагчид суугаа орондоо нэг удаа татваргүйгээр автомашин оруулах эрхтэй байдаг юм байна. Гэвч Д.Мөнх-Эрдэнэ амташсан хэрээ гурав дахин гэгчээр энэ эрхээ давуулан эдэлж, тансаг зэрэглэлийн автомашиныг удаа дараа хятад иргэдэд борлуулж байсан нь тогтоогдсон юм.

image_5cfd8f315402c УБТЗ-д 800 саяар зүтгүүр шахаж байсан Хөх хотын Ерөнхий консул БНХАУ-д гэмт хэрэгт шалгагдаж байна

Эрээн хотын  хил,  гаалийн ажилтнууд Ерөнхий консулын зарсан автомашинуудаар хууль бус эд зүйлс, иргэдийг зөөдөг болсон талаар мэдээлэл өгснөөр БНХАУ-ын шалган нэвтрүүлэх байгууллагууд өнгөрсөн жилээс эхлэн Бээжин дэх ЭСЯ, Хөх хот дахь Ерөнхий консулын газар, Эрээн дахь Консулын газрын автомашиныг хилээр орж гарах үед нь нарийвчлан шалгах болжээ.

Ингээд 2016 оны долоодугаар сард Монголоос авч очсон “Mersedes Benz Maybach” маркийн автомашиныг  хятадын  иргэн Дэн Жанжуд шилжүүлсэн бол мөн оны наймдугаар сард “Range Rover” маркийн  автомашиныг Замын-Үүдийн боомтоор гаргаж Эрээний бизнес эрхлэгч Сайзанд шилжүүлсэн байна.

Консул Д.Мөнх-Эрдэнийг БНХАУ-ын Цагдаагийн байгууллага 2018 оны 4, 5 дугаар сард “Lexus -570” маркийн хоёр автомашинд дипломат А17889, А9901 дугаарыг зүүж хууль бусаар хятад иргэдэд худалдсан гэх асуудлаар шалгаж эхлээд байгаа аж.

image_5cfd8f5ddeed4 УБТЗ-д 800 саяар зүтгүүр шахаж байсан Хөх хотын Ерөнхий консул БНХАУ-д гэмт хэрэгт шалгагдаж байна

БНХАУ-ын хууль сахиулах байгууллагынхан Монгол Улсын дипломат дугаартай автомашиныг худалдан авсан иргэдээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард баривчилсан байна.

Д.Мөнх-Эрдэнэ БНХАУ-ын хилээр зургаан автомашин гаргасан нь одоогоор батлагдаад байгаа бөгөөд хоёр нь Ерөнхий консулын амьдардаг байрны гражид байгаа гэнэ.

Ер нь Д.Мөнх-Эрдэнэ нь Хөх хотын ерөнхий консулаар томилогдохоосоо өмнө  УБТЗ-д 800 саяар зүтгүүр шахсан хэрэгт нэр холбогдож байсан нэгэн юм.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү