“Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа” сургалт зохион байгуулав


2019-06-13 17:59:53

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Авлигатай тэмцэх газартай хамтран Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан сүлжээ” ТӨХК, “Орхон АЗЗА” ТӨХК, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн салбар, “Монгол шуудан” ХК-ийн салбар, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн салбарын албан хаагчдад “Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа” сургалтыг Авлигатай тэмцэх газартай хамтран зохион байгууллаа.

Сургалтад төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой дээрх 8 хуулийн этгээдийн нийт 156 албан хаагчид оролцов. “Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа” сургалтад оролцогчид Авлигын эсрэг хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх асуудал, Авлигаас урьдчилан сэргийлэх нь, Нийтийн албанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх шаардлага, Албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалт, Мэдүүлэг, мэдэгдэл гаргахад анхаарах асуудал зэрэг сэдвээр илтгэл, мэдээлэл сонсч, сонирхсон асуултдаа хариулт авсан байна.

Мөн Монгол Улсын Их Хурлын тогтоолоор батлагдсан “Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр”, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд тусгагдсан худалдан авалтын ил тод байдлыг хангах, түүнтэй холбоотой гомдол шийдвэрлэлтийг нээлттэй болгох зэрэг тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т худалдан авах ажиллагааг зохион байгуулахад оролцдог нийт 200 гаруй албан хаагчдад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, Тендерийн баримт бичиг боловсруулах, анхаарах асуудал, Худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журмыг хэрэгжүүлэх нь, Тендерийн үнэлгээний заавар, зарчим зэрэг сэдвээр семинар өгч, хэлэлцүүлэг өрнүүлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү