БАРИЛГА ХАЗАЙЛТТАЙ ЭСЭХЭД ЭЛЕКТРОН БАГАЖ ХЭРЭГСЭЛЭЭР ХЭМЖИЛТ ХИЙЖЭЭ


2019-08-08 12:05:21

Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт Яармагийн эмнэлгийн ард баригдаж буй “Скайциркл” ХХК-ийн захиалгатай “Сант-Од” ХХК-ийн зураг төслийн дагуу “Голомт консторакшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа “VIP” зочид буудлын барилга угсралтын байдалд МХЕГ-аас шалгалт хийжээ.

Шалгалтаар уг барилга нь Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 0001212 008/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байв.

2019.08.07-ны өдөр South NL32, South DSZ3, Sokkia SET210, South NTS-362R, South galaxy G1, South DSZ2, Sokkia powerset SET3000 маркийн электрон багаж хэрэгслээр хэмжилт хийхэд барилга хазайлтгүй, хэвийн байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү