Нисэхээс “Буянт–Ухаа 21 дүгээр гудамж” хүртэлх замыг хаалаа


2019-08-15 11:04:42

Хан-уул дүүргийн IX хороо, Нисэхийн эцсийн автобусны буудлаас Буянт-Ухаа 21 дүгээр гудамж хүртлэх хатуу хучилттай 2.8 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил эхэлж байна. Үүнтэй холбогдуулан энэ сарын 15-наас уюу өнөөдөр  тус авто замыг хэсэгчлэн хаалаа. Тус авто замыг энэ сарын 26-ныг хүртэл хэсэглэн хаах юм.

Эхлэл хэсэг болох Буянт-Ухаа 1 орон сууцны хорооллын баруун талын гэрлэн дохиогоор хойш Нисэхийн эцсийн автобусны буудал хүртлэх 1 км авто замд резайклер, өнгө болон суурь асфальтбетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ. Иймд тус чиглэлд зорчих жолооч та бүхэн бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү