Э.Оюунболд:Миний шээсийг зориудаар сольсон байна


2019-08-17 22:11:30

Энэ жилийн түрүү бөх, Монгол Улсын аварга Э.Оюунболд миний шээсийг зориудаар сольсон байна. Би допинг хэрэглээгүй, тиймээс хуулийн байгууллагаар шалгуулмаар гэдгээ дөнгөж саяхан мэдэгдлээ.

Тэрбээр Монгол бөхийн ёс жудагаа бодож, ард түмнээ хүндэтгээд өдий болтол дуугүй явлаа. Одоо нэг тайлбар хийх цаг болсон байх. Монгол бөхийн торгон ногоон дэвжээ зүй бус явдлаар бохирдох ёсгүй гэж бодож байна. Би өөрийгөө өмөөрөх биш өв соёл, монгол бөхөө дээдлэн түүнийхээ төлөө зүтгэх болно. Наадмаас өмнө удаа дараа над руу дайрч байсан. Чамаас заавал допингийн шинжилгээ илрүүлнэ. Тэрбум гаруй төгрөг бэлдчихсэн, Оюунболд түрүүлэх нь тодорхой боллоо гэж зохион байгуулалттайгаар цуурхал тараасан. Би допинг хэрэглээгүй. Миний шээсийг сольсон байна. Би ДНК-ийн шинжилгээгээ өгч, мөн гуравдагч орон руу дахин шинжилгээ өгмөөр байна" гэв.

Түүний энэ мэдэгдлээс харахад  Э.Оюунболдын шээснээс допингийн төрлийн бодис илэрсэн болох нь тодорхой болоод байна.Гэхдээ тус шээс нь Э.Оюунболдынх мөн эсэхийг хуулийн байгууллага шалгах бололтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү