Б.Хурц нарын хэргийг прокуорт буцаалаа


2019-08-19 23:05:11

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий Прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурал 6 дахь өдрөө үргэлжилж,  шийдвэрээ гаргалаа.

Б.Хурц нарт холбогдох хэргийг шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцээд нотлох баримт хангалтгүй хэмээн үзэж прокурорт буцаалаа.

Тодруулбал, нотлох баримтын шаардлага хангахгүй, нотлох баримт болохгүй зэрэг нотлох баримт хангалтгүй хэмээн үзсэн байна. 

Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн “Шалгах ёстой зүйлийг шалгаагүй буюу дутуу шалгасан байна гэж үзлээ. Нотлох баримт хангалттай биш байна. Хэргийн талаар өөр зүйл ярих боломж байхгүй” гэсэн юм.

Хуулийн дагуу хохирогчийн тал тав хоногийн дотор гомдол гаргахгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү