“Кимбаб чонгуг” солонгос хоолны газрын үйл ажиллагааг албадан зогсоолоо


2019-08-24 00:03:37

Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Кимбаб чонгуг” солонгос хоолны газрын үйл ажиллагааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас албадан зогсоолоо. Учир нь иргэдээс тус хоолны газартай холбоотой гомдол Мэргэжлийн хяналтын байгууллагад удаа дараа иржээ.

Тодруулбал. энэ сарын 5-ны өдөр “Кимбаб чонгуг” ресторанаар үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчийн хоолноос хар хорхой гарсан байна. Мөн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны 37 дугаар байрны оршин суугчдын зүгээс хэншүү хярвас ихтэй, хоолны үнэр үнэртээд байна гэсэн дуудлага удаа дараа иржээ. Эдгээр гомдлын дагуу зөрчил илрүүлж 57 хоногийн хугацаанд үйл ажиллагааг нь зогсоосон болов ч лацыг нь авч үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн тул Чингэлтэй дүүргийн прокурорын тогтоолын дагуу албадан зогсоосон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү