Өнгөрсөн оны халамжийн мөнгийг нөхөн олгож эхэллээ


2019-09-04 14:14:41

Нийслэлийн төсвөөс санхүүжигдэх тэтгэвэр, тэтгэмж хөнгөлөлт тусламжийн 2018 оны санхүүжилтийг харьяа дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүдийн "Төрийн сангийн данс"-д шилжүүлжээ. Өнөөдрийн байдлаар Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн 2018 оны халамжийн мөнгө банкнуудад орсон байна.

Өнгөрсөн онд тэтгэвэр, тэтгэмж хөнгөлөлтийн санхүүжилт дууссан тул дээрх халамжийн мөнгөө аваагүй иргэдэд нөхөн олгож байгааг Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү