БОГДЫН ХУУЧИН СУРГУУЛИЙГ ЗАСЧ, ХУУЧИН ЦЭЦЭРЛЭГИЙН ГАЛ ТОГООГ ШИНЭЧИЛНЭ


2019-09-05 08:59:26

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Богд суманд ажиллах үеэр ерөнхий боловсролын сургуулийн багш нартай уулзаж, сумын хоёр цэцэрлэгээр орж тулгамдаж буй асуудлуудынх нь талаар ярилцаж санал солилцжээ.

Сургуулийн багш нарын хувьд 320 хүүхдийн хичээлийн шинэ байртай болсондоо тун ч баяртай байсан бөгөөд хүүхдийн тоо олон учраас хуучин сургуулийн байрандаа хичээллэхээс өөр аргагүй гэдгээ сайдад хэлж байлаа. Иймээс хуучин барилгын их засварын хөрөнгийг 2020 оны улсын төсөвт суулгуулах асуудлыг БСШУС-ын сайдтай ярилцаж шийдвэрлүүлэх боломжийг судлахаа сайд онцолж байсан.

Тэрбээр "Хуучин цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлага байгаа гэсэн. Энэ асуудлыг ч мөн холбогдох яаманд нь хандаж шийдүүлэх боломжтой. Түүнчлэн цэцэрлэгүүдэд тоглоом, зөөлөн эдлэлийг шинэчлэх, хүрэлцээ хангамжийг сайжруулах шаардлага ч байгаа юм.  Энэ удаа аймгийн Засаг дарга Г.Ганболдтой хамт явсан нь манай богдынхонд том боломж байлаа. Хэд хэдэн асуудлаа газар дээр нь шийдүүлсний нэг нь хуучин цэцэрлэгийн гадна фасадыг засч өнгө зүсийг сайжруулах, дээврийн засварын ажилд шаардлагатай санхүүжилтийн асуудал байв. Засаг дарга хөрөнгө мөнгөний асуудлыг шийдсэн төдийгүй энэ ондоо багтаад засварыг бүрэн хийж дуусгахаар болсон" гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү