“Цэвэр агаартай-Авто машингүй өдөр”-ийг энэ сарын 15-нд зохион байгуулахаар боллоо.

Эл өдрийг уламжлал болгосноор “Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-өөр автомашины хэрэглээг багасгах, өөр төрлийн зорчих хэрэгслийг сонгох, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна хэмээн зохион байгуулагчид дүгнэж байна.

Мөн агаарын бохирдолтой тэмцэхийн тулд иргэд орон байраа дулаалах, эрчим хүч хэмнэх зөв дадлыг бий болгох нь ч ухал юм. Түүнчлэн  сайжруулсан хатуу түлшийг иргэд, олон нийтэд хэрэглэхийг уриалж, сурталчлан таниулах чиглэл бүрээр ажиллах шаардлагатайг онцолж байлаа.