Таван Богд” группийн эрхлэн ажиллуулдаг хоолны газруудын ариун цэврийн байдал алдагдаж, иргэд хохирсоор байх уу


2019-09-13 11:43:02

“Сүүлийн үед зарим нэгэн томоохон ресторан, хоолны газруудаас иргэд хордох нь элбэгшсэн. Тэгэхээр тэдгээр газруудын эрүүл ахуйн байдал ихээхэн хэмжээгээр алдагдсан нь харагдаж байна. Тухайлбал, саяхан “KFC"-ийн салбарт үйлчлүүлсэн иргэд  хордлого авч байсан тохиолдол хэд хэдэн удаа гарч байсан.

Тэгвэл мөн нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа Япон хоолны "Нагоми" рестораны хоолноос олон тооны шавьж илэрсэн талаар бичсэн байсан. Тус ресторан нь “Таван Богд” Группийн охин компани  “Таван Богд Вашёкү”-гийн нэг салбар юм байна.

Энэ талаар НМХГ-аас  "Бид иргэний мэдээллийн дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулсан. Шалгалтаар, тухайн иргэний хоолноос байцаанд байдаг шавьж гарсан нь тогтоогдсон. Уг нь байцааг хоолонд хийхээсээ өмнө угааж, цэвэрлэх ёстой. Гэтэл тэгэлгүйгээр шууд хэрэглэсэн байна. Энэ нь хоол үйлдвэрлэлийн технологийг зөрчсөн тухайн ААН-ийн буруутай гэж дүгнэсэн" гэсэн мэдээлэл өгсөн.

“Таван Богд” группийн эрхлэн ажиллуулдаг  зарим хоолны газруудын ариун цэврийн байдал удаа дараа алдагдаж, иргэд хохирсоор байх уу.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү