Туул голоос цогцос олджээ


2019-09-17 11:54:19

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд харьяалагдах Туул голоос эрэгтэй хүний цогцос олджээ. Дээрх хэрэг энэ сарын 14-ний өдөр гарсан бөгөөд Нийслэлийн аврах ангийн алба хаагчид Хан-Уул дүүргийн харьяат 65 настай эрэгтэй Ж-ийн цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Мөн энэ сарын 9-ний өдөр Төв цэвэрлэх байгууламжийн хоёрдугаар сараалжны 1.5х2 метрийн хэмжээтэй төмөр хийц дээр нэр, нас харьяалал нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олдсон хэрэг гарсан. Урьдчилсан байдлаар цогцсыг урсаж орж ирсэн байх магадлалтай гэж үзжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү