Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих модул сургалтанд 108 залууг хамрууллаа


2019-09-18 09:51:26

Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс санаачилж, ХБХХЕГазар, түүний харъяа Сэргээн засалт сургалт үйлдвэрийн төвтэй хамтран “Бид оролцъё - Хамтдаа хөгжье” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөгөөнийг энэ сарын 17-нд зохион байгууллаа. Зөвлөгөөнд Говь-Алтай аймгийн сум тус бүрээс 0-16 насны 1 хүүхэд, 17-34 насны 4 иргэн, 35-аас дээш насны 5 иргэн нийт 270 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцжээ.

Зөвлөгөөнийг нээж, тус аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж, ХБХХЕГ-ын дэд дарга Д.Ганболд нар үг хэлсэн. Зөвлөгөөний үеэр эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын сүүлийн 5 жилийн тайланг хэлэлцэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж буй нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх, мэдээлэл зөвлөгөөг иргэдэд өгсөн байна.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих модул сургалтанд тус аймгийн 108 залууг хамрууллаа. СЗСҮТ-ийн протез, ортопедын үйлдвэрийн мэргэжилтнүүд иргэдээс захиалга авч, засвар үйлчилгээ үзүүлсэн байна. Сэргээн засах төвийн эмч нар сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлж, Мэргэжлийн боловсрол ур чадвар олгох сургуулийн сургалт, элсэлтийн талаар мэдээлэл өгч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуус, эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөгөө өгсөн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү