Эрдэнэт чиглэлийн галт тэрэг осол гаргажээ


2019-10-02 12:02:28

Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэг осол гаргажээ. Өнөөдөр өглөө 07.20 цагт Эрдэнэт хотод очих хуваарьтай галт тэрэг замдаа саатаж, хэдэн цагаар хоцорчээ. Гэтэл тус галт тэрэг хүн дайрсны улмаас цаг хоцорсон гэх мэдээлэл байгаа юм.

Энэ талаар Төмөр замын лавлахаас тодруулахад “Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн галт тэрэг хуваарь ёсоор 07 цаг 40 минутад Эрдэнэтэд очих байсан ч 1 цаг гаруйгаар хоцорсон асуудал бий. Гэхдээ ямар шалтгаанаар хоцорсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” хэмээсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү