Малчин айл руу баавгай халдаж, аав хүү хоёрыг хөнөөжээ


2019-10-04 16:55:37

Сибирийн ой шатсанаас үүдэн  хар баавгай  манай улс руу дүрвэн орж ирснээс үүдэн иргэдийн аюулгүй байдал алдагдаж, айлын гэр лүү дайрсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал,  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт хэмээх газарт нэг том хүн, нэг хүүхдийн хамт хар баавгайд бариулсан байна.

Энэхүү хэргийн дуудлага мэдээлэл өчигдөр үүрээр аймгийн цагдаагийн газарт ирсэн байна. Цагдаагийн болон холбогдох байгууллагынхан одоо тус газар ажиллаж байгаа аж.

Олон нийтийн сүлжээнд иргэн Т.Сайнбаяр "Хүүхдийг хаагаар нь ханз татаад газарт булж, аавынх нь хөл олдож. Өөрөө олдоогүй байна" хэмээн жиргэжээ.

Тэрбээр "АНХААРУУЛГА: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт хэмээх газарт өнөө өглөө 1 том хүн, 1 хүүхдийн хамт хар БААВГАЙд бариулсан байна!!! Мөн айлын гэрийг иймэрхүү байдлаар сүйтгэж иргэдийн амгалан, аюулгүй байдал алдагдаж байна. Урьдчилан сэргийлэх ажлууд Сэлэнгэ аймгийн Хүдэр, Жавхлант, Ерөө, Тэшиг зэрэг сумдын Байгаль орчны байцаагчид, засаг дарга, төрийн албан хаагчид 24 цагийн турш эргүүлж хийж, иргэдээ хамгаалахын төлөө ажиллаж байна. Цаашид баавгайг буудаж болохгүй гээд иргэдийн амь нас хохироод байх уу? Баавгайг агнах уу!!” хэмээжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү