Шахмал түлшийг жил гаруй хугацаанд туршжээ


2019-10-08 19:43:24

Түүхий нүүрснээс олон төрлийн хорт хий ялгардаг бол шахмал түлш 30-40 дахин бага хортой, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн гэдгийг "Тавантолгой түлш" ХХК-ийн удирдлагууд олон нийтэд мэдээллээ. Мэдээллийн эхэнд тус компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар "1.5 сая хүн амтай Улаанбаатарчууд жил бүрийн өвөл утаандаа хордож, угаартсаар ирсэн. Бид үүнийг болиулахын тулд зүтгэж байна гэж ойлгож, ажлаа хийдэг. Үйл ажиллагаагаа 2014 онд батлуулжж, 2019 онд шинэчлэгдсэн стандартын дагуу явуулж байгаа" гэлээ.

Өдгөө хэрэглээнд нэвтрүүлээд байгаа шахмал түлшний тухайд 20 гаруй жил судалгаа шинжилгээ хийж, үр дүнг баталгаажуулсан бүтээгдэхүүн гэдгийг ч тэрбээр тайлбарласан. Түлшний чанарт хийсэн олон улсын болон дотоодын лабораториудын шинжилгээний дүнг ч тус компанийн инженер хэвлэлийнхэнд үзүүлэв.  Шинжилгээний хариунаас харвал шахмал түлшинд агуулагдах хүхрийн хэмжээ стандартад зааснаас бага байсаар ирсэн. Тодруулбал, Тавантолгой түлшинд медлин буюу угаасан нүүрс, бентонит шавар, барьцалдуулагч, эрдэнэшишийн цардуул, ус гэсэн түүхий эдүүд ордог аж. Тус бодисуудын тухайд:

Медлин буюу угаасан нүүрс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, коксжсон нүүрс.
Бентонит шавар бол байгалийн шавар бөгөөд барьцалдуулах үүрэгтэй. 40 тонн түлшинд ойролцоогоор нэг шуудай шавар ордог.
Барьцалдуулагч мөн маш бага хэмжээгээр ордог бөгөөд олон улсад өргөн хэрэглэдэг уг барьцалдуулагчийг БНХАУ-аас импортоор авдаг.
Эрдэнэшишийн цардуулыг хүнсэнд ч түгээмэл хэрэглэдэг.
Эдгээр нэгдлүүдээс гадна чийглэгийн агууламжийг тохируулахын тулд ус нэмдэг" хэмээн тайлбарласан юм.

 

Улмаар ганц энэ жилээс хэрэглээнд нэвтрүүлээгүй гэнэ. Жил гаруйн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэд түлшиндээ хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл, жилийн турш туршсан бүтээгдэхүүн аж.

 

"Таван толгой түлш" ХХК-ийн зүгээс түлшний шуудай тус бүр дээр галлагааны горим зааврыг хэвлэж тарааж байгаа бөгөөд ойлгомжгүй зүйл гарвал 70119400 утсаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж болно гэдгээ ч энэ үеэр иргэдэд хэлсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү