Автын ослоор 2 хүн амиа алджээ


2019-11-04 12:14:57

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтэж, 2 хүн нас баржээ. Тодруулбал, өчигдөр 20:10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн XIX хороо Алтан Өлгийн гудамж “Мөнгөн булган” хүнсний дэлгүүрийн баруун урд замд "Тoyota Cresta" маркийн автомашины жолооч У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам дээр автомашины дугуй сольж байсан 49 настай, эрэгтэй Д-г мөргөж амь насыг хохироосон байна.

Мөн өдрийн 00:26 цагийн орчимд Баянзүрх дүүргийн V хороо Б.Доржийн гудамж “Эрдэнэ зоо транс” ХХК-ийн урд замд Кia Fronter маркийн автомашины жолооч нь Ц нь явган зорчигч 51 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насын хохироожээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү