Хог шатаахгүй байхыг анхаарууллаа


2019-11-06 09:49:38

Нийслэлийн Шуурхай Удирдлагын төвийн утсанд иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу /Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Сонжингрупп ХХК-ийн зочид буудлын хашаанд хог шатаагаад байна, тэсэрч дэлбэрээд байна гэх дуудлага/ Сонжин Групп ХХК-ийн Сонжин гранд зочид буудлын хогийн цэгийн байдалд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар тус компани нь хог хаягдлаа шатаасан зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль оногдуулж, зөрчлийг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтны 14/68 дугаартай албан даалгавар хүргүүлж биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү