Иргэн Ц.Пүрэвдоржийг шүүсэн гэх цагдааг шалгаж байна


2019-11-07 21:10:37

Иргэн Ц.Пүрэвдорж өчигдөр сэтгүүлчдэд хандан, Монголын цагдаа энгийн иргэн хүнийг дарамталж,  бүртгэлгүй хэргийг тулгаж, эрүүдэн, гэр бүлээр нь дарамталж, айлган сүрдүүлж байна гэсэн мэдээлэл хийсэн.  Түүний хийсэн мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн албан хаагч “Б”-г иргэн Ц.Пvрэвдоржийг эрvvдэн шvvcэн эсэхийг ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын алба шалгаж байгаа юм байна.

Харин албаны эх сурвалжаас энэ талаар тодруулахад, иргэн Ц.Пүрэвдорж нь нэг иргэнээс зургаан сая төгрөг зээлээд өгөөгүй гэсэн гомдлын мөрөөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шvvхийн 2019 оны … дугаар тоот шийдвэрээр эрэн сурвалжлагдаж байгаа гэнэ.

Мөн  дахин нэгэн иргэнтэй 2 сая 500 мянган төгрөгний маргаантай асуудалтай байгааг  цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү