Сүхбаатар аймагт адуу, үхрийн мах 5000-5500 төгрөгийн үнэтэй байна


2019-11-08 16:29:35

Сүхбаатар аймагт  3 үйлдвэр, цех, 3  аж ахуйн нэгж, хоршоо, 25 иргэн мах бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 10 дугаар сарын байдлаар 23 тн тэмээний мах, 2222 тн адууны мах, 3212 тн үхрийн мах, 1602 тн хонины мах, 1614 тн ямааны мах нийт аймгийн хэмжээнд  8673 тн мах бэлтгэж зах зээлд худалдан борлуулсан байна. 

Дээрх үйлдвэр, цех, хоршоодын үйлдвэрийн хүчин чадлыг судлахад дунджаар хоногт 50-100 бод, 200-300 бог нядлах хүчин чадалтай, үнийн хувьд  адуу, үхрийн мах нэг кг нь  тус бүр 5000-5500 төгрөг, хонь, ямааны мах 4000-4500 төгрөгийн үнэтэй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү