"Хөвсгөл их тайга" цайг худалдаанаас татлаа


2019-11-11 09:10:37

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Сонгинохайрхан дүүргийн IX хороо малчны гудамжинд байрлах “Хөвсгөл их тайга” ХХК-ийн бүтээгдэхүүд шалгалт хийжээ. Тус компанийн 2018 оны 09 дүгээр сарын 16, 23-26-ны өдрүүдэд үйлдвэрлэсэн 6 нэр төрлийн цайнд хөгц, мөөгөнцөр /aspergillus болон penicillium/ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн болон шинжилгээний дүнг засварласан тухай мэдээлэл Мэргэжлийн хяналтын байгууллагад ирсэн аж. 

Шалгалтаар “Хөвсгөл их тайга” ХХК-ийн  түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч ХАБҮЛЛ-ийн шинжилгээнд хамруулж, тус он, сар, өдөр бичигдсэн 6 нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаа үйлчилгээний газруудаас буцаан татан авалт хийлгүүлж зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү