Улаанбаатарт цас орно


2019-11-12 09:02:55

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говийн бүсийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Өчигдрөөс хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 11-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 12-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 13-ны шөнө зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн хойд хэсгээр цас орж цасан шуурга шуурна. 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,15-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 13-15-нд зарим газраар секундэд 14-16 метр, 15-нд Алтайн салбар уулсаар, 16-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 14-15-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү