СЭЖИГТЭН: МАШИН УНАХ НЬ ГОЁ УЧРААС МАШИН ХУЛГАЙЛААД УЙДАХААРАА ХАЯДАГ


2019-11-12 12:39:55

2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 10-ны хооронд 14-19 орчим насны автомашин болон автомашины эд анги хулгайлдаг 2 бүлэг 8 этгээдүүдийг цахим тоглоомын газраас барьжээ.

Одоогоор дээрх бүлэг этгээдүүд нийт 20 гаруй тээврийн хэрэгсэл, 50 гаруй тээврийн хэрэгслийн эд анги   хулгайлсан нь тогтоогдсон байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ихэвчлэн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр орой үдшийн цагаар иргэдийн автомашинд түлхүүр тааруулдаг байна.

Уг баривчлах ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 3-р хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчид, НЦУГ-ын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгчид хамтран гүйцэтгэсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хэлж байгаагаар энэ төрлийн гэмт хэргийг сонирхлын дагуу үйлддэг, мөн автомашин унах сонирхолтой учраас машин хулгайлаад уйдахаараа таарсан газраа хаядаг. Энэ мэт 6 автомашин хулгайлан төөрүүлдэг байна.

Дээрх этгээдүүд нь БЗД-ийн 9, 17, 28 дугаар хороонд оршин суух хаягтай Б.Б, А.Т, Э.О, О.Д, Ж.Б, Т.С, Э.Э, Н.Т нар юм.

Түлхүүр тааруулахдаа он хуучин, түлхүүр нь элэгдэж муудсан, харуул хамгаалалт муу газарт ихэвчлэн автомашин болон эд анги хулгайлдаг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү