Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг нийслэлийн хэмжээнд удирдан зохион байгуулах нийслэлийн тооллогын комиссын гуравдугаар хурал боллоо


2019-11-18 18:22:47

Хуралдааныг Нийслэлийн Засаг даргын хүний, хөгжил нийгмийн бодлогын асуудал хариусан орлогч Ш.Анхмаа удирдан явуулав. Тэрээр Нийслэлийн тооллогын комиссын гишүүд, дүүргийн тооллогын комиссын дарга нарт хандан “Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллого”, “Байшин, орон сууцны тооллого”-ын бэлтгэл ажлыг эрчимжүүлэн үлдсэн хугацаанд оновчтой төлөвлөлт хийж, дээрх тооллогуудыг амжилттай зохион байгуулан, шат шатандаа өндөр хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо.

Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллого 2020 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 00 цагаар эхлэх бол тус тооллогын хүрээнд хийгдэж буй “Байшин, орон сууцны тооллого” нь 2019 оны 11 дүгээр 19-нөөс 12 дугаар сарын 22-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах юм.

 

 

НИЙСЛЭЛИЙН СТАТИСТИКИЙН ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү