Булган аймагт 65 настай эрэгтэй сураггүй болжээ
2020-01-16 10:37:42

Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн малчин Б /65 настай, эрэгтэй/ “Нарийн хайлааст” хэмээх газраас “Лэганс” загварын, автомашинтай гараад сураггүй болжээ. “Сээрийн гарам” хэмээх газар автомашин нь шатсан байдалтай олдсон байна.
Харин малчин Б сураггүй алга болжээ. Энэ тухай энэ сарын 16-нд аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ. Дуудлагын дагуу эрэн хайх аврах салбарын 4 алба хаагч, Цагдаагийн газраас 3 алба хаагч, ар гэрээс 6 иргэн нийт 13 хүн эрлийн ажиллагаа эхлүүлээд байна.
Сэтгэгдэл бичих: