Албан хаагчдын хүүхдийг төгөлдөр хуурын сургалтад үнэгүй хамруулж байна


2020-01-16 13:13:43

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлага ажилтан албан хаагчдын хүүхдүүдийг Төгөлдөр хуурын сургалтад үнэгүй хамруулж эхэлжээ. Сургалт 4 сарын хугацаанд үргэлжлэх гэнэ. 

Төгөлдөр хуур тоглож сурах нь олон давуу талтай бөгөөд хүүхдийг сэтгэн бодох чадвартай, гүйлгээ ухаантай болгохоос гадна хөгжмийн таашаал өгч тархинд нь тэжээл болдог байна. Төгөлдөр хуур тоглодог хүний тархи нь төгөлдөр хуур тоглодоггүй хүний тархинаас хамаагүй илүү сайн хөгжсөн байдаг гэдгийг эрдэмтэд судалгаагаар тогтоосон байдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү