Дулааны шугамаас дахин цогцос олджээ


2020-02-19 09:26:32

Сонгинохайрхан дүүргийн VI хороо, “Дүүхээ-2” төвийн хойд талын дулаан дамжуулах шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч  очиж, Сонгинхайрхан дүүргийн 3 дугаар хорооны харьяат иргэн Б /39 настай, эрэгтэй/-ийн цогцсыг аврах олс ашиглан 5 минут ажиллан гаргасан байна. Улмаар цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Чингист шилжүүлэн өгчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү