ИХЭНХ НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХЫГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА


2020-02-20 17:55:27

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын нутгаар, маргааш өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр ахиухан хэмжээний цас, маргааш зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

Тиймээс зам, даваа цасанд дарагдах, боогдох, хальтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгаа тул иргэд, тээвэрчид, хол замд гарч буй жолооч нар аюулгүй байдлын бэлэн байдлаа хангаж замд гарах, цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын мэдээг тогтмол хэрэглэж, өөрийн болон ойр дотны хүмүүсээ болзошгүй эрсдлээс хамгаалахыг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас зөвлөж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү