Ц.Мөнхбаатар: Хүндэтгэн үзэх шалтгаан биш бол хот руу оруулах боломжгүй


2020-02-27 11:07:16

Сар шинийн баярын өдрүүдэд 17 өрхийн 50 гаруй иргэн угаарын хийнд хордсон хэмээн эмнэлгийн байгууллагад ханджээ. Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Нийслэлийн Онцгой байдлын газрын газраас цагаан сарын баярын амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага харьцангуй бага байсныг онцлов. Мөн ганц ч галын дуудлагагүй өдөр байсныг ч хэлсэн. Өнгөрсөн оны мөн үеийнхээс гал түймрийн дуудлага 38.6 хувиар буурсан. Эрэн хайх аврах дуудлага 31.25 хувиар өссөн үзүүлэлттэй байжээ. Мөн нийт дуудлага өнгөрсөн оны мөн үеэс 35.4 хувиар буурчээ.

Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэнээс хойш иргэдэд зөв галлах, пийшин, зуухны галлагааны аюулгүй байдал зөвлөмжийг хэрэгжүүлэх үүднээс нийслэл, төр захиргааны байгууллагын албан хаагчид давхардсан тоогоор 220 мянган өрхөд 15 мянган төрийн албан хаагч 2-3 удаа гэр хорооллын өрхүүдэд очиж, ажиллажээ. Мэдээллийн өгч байсны хүчинд гал түймрийн дуудлага бодитоор буурсан гэж үзэж байгаа аж.

Амралтын өдрүүдэд яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон 17 өрхийн 50 иргэн ханджээ. Үүний 202 нь хүүхэд, 301 нь насанд хүрсэн иргэд байсан бөгөөд тэд эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж авчээ. Гэхдээ хорио цээр сунгагдсан энэ үед бага насны хүүхдээ гэрт нь үлдээхдээ цахилгааны аюулгүй байдал, зуух, пийшингийнхээ галалгаанд сайтар анхаарахыг санууллаа.

Түүнчлэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо болон постууд дээр 24 цагийн хяналт шалгалт гарч ажиллаж байгаа билээ. Иймд жолооч нар замын хөдөлгөөнд оролцохгүй байж, дүрэм журмаа мөрдөхийг хүссэн юм.

Агаар дахь тоосонцорын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 40 хувиас, РМ2.5 тоосонцорын хэмжээ 55 хувиар буурсан талаар Таван толгой түлш компаниас мэдэгдлээ. Сар шинийн өдрүүдэд "Тавантолгой түлш" компаниас нэмэлтээр 25 том машинаар борлуулт хийж, түгээжээ.  Үйлдвэрлэл хэвийн горимоор үргэлжилж, борлуулалт тээвэрлэлт хэвийн байгаа гэнэ. Сар шинийн өдрүүдэд бүх цэгүүд түлштэй, нөөцтэй байгаа гэлээ. Хомсдол үүсээгүй гэдгийг ч нэмж тодотголоо.

Бүх төрлийн баар, фитнесс, саун, дэн буудал, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газруудын үйлчилгээг гуравдугаар сарын 30-ны ѳдѳр хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоох шийдвэр гарсан. Уг шийдвэрийг танилцуулж НМХГ-аас мэдээлэл хийлээ.

 

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун "Өчигдөр нийслэлийн онцгой комисс хуралдаж, хотын даргын захирамж гарсан. Захирамжийн хэрэгжилт дээр НМХГ цагдаагийн байгууллагатай хамтран хяналт тавьж ажиллана. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 945 баар цэнгээний газар, 310 дэн буудал, 87 саун, шашны 15 урсгалын 321 сүм хийд, 59 фитнесс клуб, 64 амралтын газрын үйл ажиллагааг 2020-03-31-ний өдрийг дуустал түр хугацаагаар зогсоосон.

Хотын даргын захирамжийг зөрчвөл аж ахуйн нэгжийг 5 сая, иргэнийг 1 сая төгрөгөөр торгож, зөрчил нь давтагдвал тусгай зөвшөөрлийг нь цуцална. Үүнтэй холбогдуулан иргэдээс мэдээлэл авна. Хаалттай, нууц байдлаар арга хэмжээ зохион байгуулж байгаа нь тогтоогдвол тухайн салбарт дахиж үйл ажиллагаа явуулахааргүйгээр зогсооно.

Засаг даргын захирамжийн хоёрдугаар заалтад цагийн хязгаарлалтыг оруулсан байгаа. Уг заалтын дагуу кафе, ресторанууд оройн 22:00 цаг хүртэл ажиллана. Нэг ташаа мэдээлэл яваад байна. Хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, худалдааг зогсоохгүй. Зах худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа хэвийн явагдана. Худалдаа үйлчилгээний газрууд ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх хэрэгтэй" гэв.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар Зам хаасантай холбоотойгоор маш их чирэгдэл үүсэж байгаа юм байна. Ажлаасаа чөлөө аваад орон нутаг руу явсан иргэд замдаа явж байхад нь зам хаагдсан орж чадахгүй байна гэх мэт асуудлууд үүсэж байна. Үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаан биш бол оруулах өөр ямар ч арга байхгүй. Авто замын хөдөлгөөн гуравдугаар сарын 3-ны 08:00 цагт нээгдэнэ. Хязгаарлалттай үед өглөөний 06:00 цаг болон 20:00 цагийн үед  ажил эхэлж, тарах цагтай холбоотойгоор нийтийн тээврийн тоо нэмэгдэж, өдрийн цагаар нийтийн тээврийн тоо харьцангуй цөөн гарна" гэлээ.


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү