Хязгаарласан хугацаанд шалтгаан хамаарахгүйгээр хотод нэвтрүүлэхгүй


2020-02-28 12:31:16

Улсын Онцгой комиссын 2020 оны 02-26-ны шийдвэр, Нийслэлийн Засаг даргын А/223 тоот захирамжийг хэрэгжүүлэхээр НМХГ, НОБГ, НЭМГ, НЦГ-ын албан хаагчид 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Төр засгийн шийдвэрийн хүрээнд улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тээвэр, хувийн авто машины хөдөлгөөнийг энэ сарын 27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл хязгаарласан. Хөдөлгөөнийг хязгаарласан хугацаанд орон нутгаас ямар ч шалтгаантай байсан иргэдийг хот руу нэвтрүүлэхгүй байх тусгай чиг үүргийг албан хаагчид гүйцэтгэж байна.

Ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаа Та бүхэндээ талархал илэрхийлье хэмээн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү