"Зайсан Гэйт" зочид буудал зохих зөвшөөрөлгүй согтууруулах ундаа худалдан борлуулж байжээ


2020-02-28 15:48:19

Нийслэлийн цагдаагийн газраас хяналт шалгалтад 252 алба хаагч, явган эргүүлд 109 чиглэлд үүрэг гүйцэтгэж байна. Тэд нийт 1616 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж 1440 шаардлага, 68 мэдэгдэл өгчээ. Улмаар  захирамж зөрчсөн нийт 10 зөрчил илрүүлэн шалгаж байна. Тухайлбал:
1. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Шангри-Ла” зочид буудлын 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг Бат-Эрол ХХК-ий Sky walker ресторан цагийн хязгаарыг зөрчиж, 22:25 цагт үйл ажиллагаа явуулсан;
2. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Шангри-Ла” резиденсийн 5 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг Фьюжн ХХК-ий Икигай ресторан цагийн хязгаарыг зөрчиж, 22:55 цагт үйл ажиллагаа явуулсан;
3. Баянзүрх дүүргийн 26-р хороо “Мөнх долоон эрдэнэ” ХХК-ний “GE GE” баар 22:20 цагт үйл ажиллагаа явуулсан;
4. Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Энканто спорт комплекс” хотхоны 11-р давхарт байрлах “Интерекс Дизайн” ХХК-ний “Манхайтан” ресторан цагийн хуваарь зөрчиж 22:45 цагт үйл ажиллагаа явуулсан
5. Баянзүрх дүүргийн 4-р хороо 14-р байрны хажууд байрлах “Сити Шоп-84” 6 нэрийн дэлгүүр нь цагийн хуваарь хэтрүүлэн 22:10 цагт үйл ажиллагаа явуулсан.
6. Баянзүрх дүүргийн 2-р хороо Их Дарь эхийн 1-44 хаягтай “Мөнх Алекс” ХХК-ний “Тайган” дэн буудал нийт 8 хүнд үйлчлэн 23:00 цагт үйл ажиллагаа явуулж байсан.
7. Хан-Уул дүүргийн 11-р хороо “Голден драгон” хятад хоолны ресторан 22:30 цагт үйл ажиллагаа явуулсан.
8. Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо “Зургаан цогнууд” ХХК-ны “Хас тулга” хүнсний дэлгүүр цагийн хуваарь зөрчиж 00:10 цагт үйл ажиллагаа явуулж байсан.
9. ХУД-ийн 11-р хороо "Зайсан Гэйт" зочид буудал зохих зөвшөөрөлгүй согтууруулах ундаа худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлсэн,

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү