Маргааш нийтийн тээврийн үйлчилгээ амралтын өдрийн хуваарийн дагуу үйлчилнэ


2020-02-28 18:32:48

Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн хүрээнд коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс холбогдох өөрчлөлтийг оруулаад байна.

Үүнд:

- Ажлын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээний 95 чиглэл хуваарийн дагуу буюу 06:40 цагаас 22:40 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд өглөө оройн ачаалал ихтэй цагуудад 700 орчим автобус, өдрийн цагаар буюу ачаалал багатай цагуудад үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн тоог бууруулан ажиллаж байна.

- 2020 оны 02 дугаар сарын 29, 03 дугаар сарын 01-ний Бямба, Ням амралтын өдрүүдэд 08:00-22:30 цаг хүртэл 580 орчим автобус үйлчилгээнд ажиллана.

- Хот орчмын ХО:4 Тэрэлж, ХО:5 Налайх, ХО:6 Өлзийт, ХО:7 Туул тосгон, ХО:9 Био комбинат, ХО:10 Эмээлт, ХО:11 Хонхор, ХО:12 Мал бордох, ХО:13 Баруун түрүү гэсэн 9 чиглэлд амралтын өдрүүдэд өглөө 08:00 – 09:30, орой 18:20-19:50 цагуудад үйлчилгээг үзүүлэх болно.

Та бүхэн амны хаалт (маск) зүүж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, зорчино уу. Нийтийн тээврийн үйлчилгээний автобусны байршил, зогсоолын мэдээллийг онлайнаар Ub smart bus апплекшнээр авах боломжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү