Хамарын хийдээс 108 хонь хандивлалаа


2020-02-29 16:09:31

Бид бүхний амьдран буй энэ ертөнцөд аюул нүүрлүүлэн айдаст автуулсан  COVID-19 өвчинд нирвэгдсэн БНХАУ-н ард түмэнд 30,000 хонь хандивлах сайн үйл бүтээж буй Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгад гүнээ талархан Догшин доён хутагт Данзанравжаагийн үүсгэн байгуулсан Хамарын хийдийн удирдах зөвлөл 108 хонь хандивлаж байна.

Хамарын хийдийн хамба лам Ц.Дөш болон ноён хутагтын үе залгамжилсан тахилч А.Алтан-Очир нар Монгол төр, Монгол хүний ёс жудаг мөс чанарыг харуулсан хүмүүнлэг үйлийг зовсон олонд гаргаж буй уужуу  холын ухааныг бахдан буйдаа таатай байна хэмээгээд гар гараасаа хөтөлсөн ганцхан дэлхийд ирж буцахын нэгэн жамтай ховорхон  заяат хүмүүн  билээ бид.  БНХАУ бол бидэнтэй  жаргал зовлон нь ойрхон мөнхийн хөрш юм хэмээн энэрэх нигүүсэхүйн ариун дээдлэлийг илэрхийлжээ.

Хамарын хийдийн хандивлаж байгаа хонь нь Дорноговь аймгийн 1000 хониноос тусдаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү