60 настай эмэгтэй угаартаж нас баржээ


2020-03-23 10:37:43

Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд иргэдийг шар усны үерээс сэрэмжлүүллээ. Өнөөдрийн байдлаар үерийн далангийн ойролцоо буусан 3600 гаруй өрх бий гэнэ. Тэдгээр өрхийн олонх нь орон нутгаас ирж, зөвшөөрөлгүйгээр буусан байдгийг ч мөн энэ үеэр онцоллоо.

Мөн мэдээллийн үеэр сайжруулсан түлш хэрэглэж байгаа иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж, зуух, яндангийн аюулгүй байдлаа хангаж байхыг анхаарууллаа. Энэ сарын 21-нд60 настай эмэгтэй гэртээ угаартаж нас барсан явдал гарчээ. Тус айл нь  энгийн зуухтай, сайжруулсан түлш хэрэглэдэг. Яндангийн холбоосыг буруу холбож, яндагийн нүхийг тагласнаас угаартаж нас барсан байх магадлалтай байсан гэнэ. Шүүх эмнэлгийн хариу 14 хоногийн дараа гарах аж.

Хэдийгээр гадаа дулаарч байгаа ч галлагааны улирал дуусаагүй байна. Сайжруулсан түлшийг хэрэглэж байгаа бол зуух, яндангийн аюулгүй байдлаа хангах нь чухал хэмээн иргэдэд анхааруулсан юм.

Түүнчлэн угаар мэдрэгчийг дүүргүүдэд хуваарилж өгсөн. Коронавирусийн халдвартай холбоотойгоор иргэдийг олноор нь бөөгнөрүүлэхгүйн тулд тарааж өгөх гэнэ. Мөн мэдрэгчтэй айлууд мэдрэгчтэйгээ харьцаж сурах хэрэгтэй гэдгийг анхааруулсан.

Дэлхийн олон оронд сайруулсан түлш хэрэглэдэг бөгөөд аюулгүй байдлыг хангаагүйгээс угаартах явдал өдгөө ч гарсаар байдаг аж. Иймд иргэд анхаарал болгоомжтой байж, зуух, яндангийн аюулгүй байдлыг хангахыг дахин дахин санууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү